ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД СУРГУУЛЬ ОРЧМЫН ГАРЦУУД ДЭЭР БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ АЖИЛЛАНА

2022-09-01 75 0

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангуулахад  цагдаагийн байгууллагын алба хаагчид сургууль орчмын гарцууд дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, хүүхдийг аюулгүй тээвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна. Яармаг, Нисэх орчимд бүтээн байгуулалт явагдаж хүн амын нягтаршил ихэссэн ч сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатайгаас шалтгаалан сургууль цэцэрлэг орох, тарах цагт яармагийн замын түгжрэл эрс нэмэгддэг. Яармаг наадамчдын замын ачааллын бас нэг шалтгаан нь хувийн гэх тодотголтой сургуулиуд нь зориулалтын зогсоол байхгүйгээс эцэг, эхчүүд нэгдүгээр эгнээнд машин байрлуулж зохиомлоор түгжрэлийг нэмэгдүүлдэг.

Өмнөх жилүүдэд нийт гарч буй ослын дийлэнх нь сургууль орчмын бүсэд хүүхэд гарцаар гарч байгаад автомашинд мөргүүлэх осол эзэлж байсан. Үүний шалтгаан нь жолоочид утсаа оролддог, нэгдүгээр эгнээнд зорчиж буй автомашин зам тавьж өгсөн ч хоёр, гуравдугаар эгнээнд явж буй жолооч анхааралгүйн улмаас мөргөж гэмтээдэг. Энэ оны 7-р сарын байдлаар бага насны 429  хүүхэд осолд өртсөн бөгөөд ослын улмаас 40 хүүхдийн амь нас  хохирсон байна.Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх, авахдаа гарцаар гараас нь хөтөлж явах, аюулгүй тээвэрлэх шаардлагатай.

Холбоотой мэдээ