“ХИЛИЙН УСЫГ ХАМГААЛАХ, АШИГЛАХ” ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН БҮРЭН ЭРХТ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛДААН УЛААНБААТАР ХОТНОО БОЛЖ БАЙНА

2022-09-01 37 0

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын “Хилийн усыг хамгаалах, ашиглах“ тухай хэлэлцээрийн Бүрэн эрхт төлөөлөгчдийн XVI хуралдаан Улаанбаатар хотноо 2022 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний хооронд үргэлжлэн явагдаж байна.

Монгол улсын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, хилийн усыг ашиглах хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газрын Бүрэн Эрхт төлөөлөгч Г.Түвдэндорж, Оросын талаас ОХУ-ын Холбооны усны нөөцийн агентлагийн орлогч дарга, ОХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгч Никаноров Вадим Анатольевич нар тус хуралдааныг тэргүүлэн ажиллаж байна.

Хуралдаанаар хоёр улсын хил дамнасан голуудын өнөөгийн нөхцөл байдал, усны чанар, усзүйн болон үерийн урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг харилцан сонсож, санал солилцов.

Холбоотой мэдээ