УЛААНБААТАР ХОТЫН ЦЭЦЭРЛЭГИЙН ОРНЫ ТООГ 2810-ААР, СУРГУУЛИЙН СУУДЛЫН ТООГ 960-ААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

2022-09-01 39 0

Улаанбаатар хотын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын 679 байгууллагад 150 мянга гаруй хүүхэд, ерөнхий боловсролын 290 сургуульд 360 мянга орчим хүүхэд суралцаж байна. Нийслэлд 51 сургууль, 93 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, нэг дотуур байр буюу нийтдээ 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төслийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 2022 онд хоёр сургууль, нэг бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 13 цэцэрлэгийн барилга буюу нийтдээ 16 барилга, байгууламжийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын цэцэрлэгийн орны тоог 2810-аар, сургуулийн суудлын тоог 960-аар нэмэгдүүлсэн байна.

Холбоотой мэдээ