ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЛАА

2022-09-01 45 0

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн IV хороонд байрлах Улаанбаатар их дэлгүүрт гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Тус худалдааны байгууллага нь 2010 онд баригдсан бөгөөд 170 гаруй тасгуудаар  худалдаа эрхлэн, 500 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж, таван бие даасан албатайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Үнэлгээг ажилтан, алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг хийж, гамшгийн эрсдэлийн түвшинг тодорхойлон, эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсрууллаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ