ЭХ БАРИХУЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АНХНЫ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2022-08-30 105 0

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд  Эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг мөн хэрэгжүүлж байгаа билээ.

Улсын хэмжээнд 1050 орчим эх баригч ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмнэлгийн мэргэжилтний цогц чадамжийг тодорхойлох, ажлын байран дээр нь сургах тогтоолцоог бий болгож байна. Энэ ажлын хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс  8 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Эх барихуйн сургагч багш бэлтгэх анхны сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Хүрээ, Амгалан, Өргөө амаржих газрын нийт 24 эх баригч хамрагдлаа. Цаашид сургалтыг шат дараатай зохион байгуулж, орон нутгийн эх баригч нарыг хамруулахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ