ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООСОН ДОРНОДЫН ЦЭРГЭЭ УГТАЖ АВЛАА

2022-08-30 76 0

Өнөөдөр Дорнодчууд 1111 удаа сонс эргэн, Дэлхийн дээд амжилтын эзэн болж, Гиннесийн номонд бүртгэгдсэн Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Зенит, артиллерийн батарейны сум зөөгч, жолооч ахлагч С.Батцэнгэлийг халуун баяртайгаар угтаж авлаа.

Олон улсын хэмжээний мастер, ахлагч С.Батцэнгэл нь сонс эргэлтээс гадна холын зайн гүйлтээр хичээллэдэг ба Монгол Улсын амжилтуудыг тогтоосон тэргүүний цэргийн алба хаагч юм.

Түүний гаргасан амжилтыг өмнө нь Армян улсын тамирчин 1001 эргэснээр эзэмшиж байжээ.

Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ