Богдхан ууланд жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах хэрэгтэй

2022-08-30 73 0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Улаанбаатар хот, АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо юм.  Богдхан уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт том түлхэц болно” гэсэн саналыг хэлж байлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга “Хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх ёстой. Мөн соёл, урлагийн арга хэмжээ буюу салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна. Улаанбаатар хотын хөгжлийн загварчлал бол улсын нүүр царай. Аялал жуулчлал, бизнес инновацийн салбарт мөн чухал ач холбогдол өгч ажиллахыг хүсье. Эдгээр салбаруудад онцгойлон анхаарч, хамтран ажиллах өргөн бололцоо бий гэж харж байна” хэмээн өгүүллээ.

Энэ үеэр Элчин сайд Ө.Батбаяр “Улаанбаатар хот ногоон хот болох учиртай. Денвер хот ботаникийн томоохон хэмжээний хүрээлэнтэй. Энэхүү ботаникийн хүрээлэнтэй хамтран ажиллах, түүнчлэн Богдхан уулыг Монгол Улсын жишиг дархан цаазат газар болговол аялал жуулчлалын салбарт том түлхэц болно” гэсэн саналыг хэлж байсан юм.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Холбоотой мэдээ