АВРАГЧИД 3-12 МЕТРИЙН ГҮНД 90 ГАРУЙ УДААГИЙН ШУМБАЛТ ХИЙЛЭЭ

2022-08-27 216 0

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас усчин аврагчдыг дадлагажуулах, Хөвсгөл нуурт ОХУ-ын аврагчидтай  хамтран зохион байгуулах сургалт, дадлагын бэлтгэлийг хангуулах зорилгоор Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хагийн хар нуурт шумбагчийн дадлага, сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 3-12 метрийн гүнд 90 гаруй удаагийн шумбалт хийж, ур чадвараа нэмэгдүүлсэн юм.

Мөн аврагчид энэ үеэр нуурын орчимд аялагчдын үлдээсэн 140 кг орчим хогийг цэвэрлэж, сайн үйлсийн ажлыг өрнүүллээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Холбоотой мэдээ