БНСУ-Д ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР СЭРГЭЖ ЭХЛЭЖ БАЙНА

2022-08-26 140 0

БНСУ ковидын үед эрс буураад гадаад өвчтөний тоо эргээд нэмэгдэж эхлэж байна. Солонгос улс Ковид халдвар гарахаас өмнө 2019 онд 497.000 мянган гадаад өвчтөнг хүлээн авсан байна.  Харин 2020 онд энэ тоо эрс буурч 117.000 мянган өвчтөнг хүлээн авчээ. Солонгос улсад ирж эмчилгээ хийлгэж буй гадаад өвчтөнийг насны ангиллаар авч үзвэл 20-30 насны иргэд 63% хувь буюу хамгийн их хувийг эзлэж байна.

Өнгөрсөн жил БНСУ-д 191 орноос 146.000 гадаад өвчтөн ирж эмчилгээ хийлгэсэн байна. Ингэснээр ковидын үетэй харьцуулахад 24%-р хувиар өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм. Эрүүл мэндийн яам, холбогдох байгууллагуудын зүгээс 2026 он хүртэлх зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаад өвчтөний тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

 Ли хэн шин  Эрүүл мэндийн аж үйлдвэрийг дэмжих агентлагийн олон улсын анагаах ухааны стратегийн багийн дарга:

Ковид  -19 цар тахал анх тархаж байсан 2020он болон хамгийн хүнд үе болох 2021онтой харьцуулбал 2022он гарсаар гадаад өвчтний тоо нэмэгдсээр байна. Гадаад орноос манай оронд эмчлүүлэхээр хүрэлцэн ирж байгаа гадаад өвчтөн олноор ирцгээж байна. Ийнхүү энэ салбар дахин сэргэж байгаатай холбогдуулан бид 2021-2026 оны 2-р шатны эрүүл мэндийн гадаад зах зээл болон эмчлүүлэх зорилготой гадаад өвчтөнг хүлээн авах нэгдсэн төлөвлөгөөг юм.

Энэхүү нэгдсэн төлөвлөгөө нь нийт 3 том стратеги зорилтыг дэвшүүлэн тавиад байна. Үүнд:

  1. Аж үйлдвэрийн хоорондын нэгдмэл байдал: Шинэхэн зах зээлд нэвтрэх
  2. Тасралтгүй хөгжих эко орчныг хөгжүүлэх
  3. БНСУ-ын эрүүл мэндийн үйлчилгээний Глобальчлалыг өргөжүүлэх гэсэн 3 том зорилтыг тавиад байна

Эдгээр зорилгуудыг хэрэгжүүлэх хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байна. Ялангуяа эрүүл мэндийн аялал жуулчлал салбарт гадаад өвчтнийг ирж эмчлүүлэх нөхцлийг сайжруулах үүднээс манай орны давуу тал бол харьцангуй хямд өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, дэвшилтэт анагаах ухааны технологи төдийгүй ICT системийн өндөр түвшний боловсон хүчний нөөцтэй билээ. Энэхүү давуу талыг ашиглан хүнд хэлбэрийн өвчтөнд чиглэсэн олон төрлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

 Түүнчлэн суурь дэд бүтэцдээ түшиглэн ялангуяа гадаад өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг улам дээшлүүлэх чиглэлд анхаарч байна.

Мөн Сөүлийн нийслэлийн бүсийн хүрээлэлээр хязгаарлахгүйгээр бүсчилсэн төвүүдийг энэхүү салбарт хөгжүүлэхэд чиглэсэн төслүүдийг бас хэрэгжүүлж байна.

Л. Ира  Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагын тэргүүн:

БНСУ ковид халдварын үед эмнэлгийн үйлчилгээ авахаар ирэх гадаад өвчтөний тоо эрс буурсан. Тиймээс Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зүгээс цахим үйлчилгээг илүү өргөжүүлж цар хүрээтэйгээр явуулж эхэлсэн. Өнөөдөр ковидын халдвар буурч гадаадаас ирэх өвчтөний тоо нэмэгдэж байна. Холбогдох яам байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн аялал жуулчлалаа сэргээхээр яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна. Манай улс Солонгост ирж эмчлүүлж буй гадаад өвчтөний тоогоор эхний 5-д ордог. Ихэвчлэн хүндэвтэр болон хорт хавдартай хүмүүс дотор тасаг 25%, эмэгтэйчүүд 11%, нуруу үе мөч 6% зэрэг тасгуудад эмчилгээ хийлгэж байна.

Ийнхүү БНСУ эрүүл мэндийн аялал жуулчлалын стратеги төлөвлөгөөгөө гаргаж 2026 он гэхэд ковидын өмнөх байдалд оруулахаар зорилт тавин ажиллаж байна.

Сэтгүүлч Э.Ижилболд

Холбоотой мэдээ