МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

2022-08-23 44 0

Үхрийн арьс товруутах өвчин /ҮАТӨ/ нь 2022 оны 08-р сарын 10-ны өдрийн байдлаар хил залгаа Дорнод аймагт 3 суманд дэгдэлттэй байна.

Уг өвчин нь үхрийн тунгалагийн тогтолцоог гэмтээж арьсан доорх эслэгт хаван, арьсан дээр гүвдрүү, зангилаа үүсгэдэг, үе үе өндөр халуурах, нүд, амьсгал, тэжээл боловсруулах эрхтний салст бүрхүүлийн үрэвслийн шинжээр илэрдэг хавьтал халдварт өвчин юм. Энэ өвчин хил даван халдварладаг гоц халдварт өвчин учир малын гаралтай бүтээгдэхүүний олон улсын худалдаанд хориг үүсгэж эдийн засгийн ихээхэн хохирол учруулна.

Өвчний нууц үе – 7-28 хоног.

Халдвар дамжих зам: Ил шинж тэмдэгтэй эсвэл далд өвчтэй үхэр, тэдгээрийн нуух, нус, шүлс, сүү, арьсны товруу, үрийн шингэн, амьсгалын замаар, бохирлогдсон тэжээл, хачиг, ялаа шумуул зэрэг замаар халдвар тархана.

Урьдчилан сэргийлах арга зам:

• Өвчний талаар мэдлэгтэй байх /өвчний шинж тэмдэг, халдварлах зам, нууц үе зэргийг мэдэх/

• Малчид үхэр сүргээ байнга ажиглах саалийн үхэртээ арьсны гадуур гараараа илж гүвдрүү үүссэн байгаа эсэхийг шалгаж байх

• Өвчин гарсан газраас мал авахгүй, зарахгүй байх.

• Ялаа шумуул гол дамжуулагч тул өвс тэжээлээр дамжих магадлал өндөр учир өвчтэй газраас өвс тэжээл авахгүй байх.

• Малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх

• Үхэр сүргийг толгой дараалан угаалганд хамруулах

• Хашаа хороо, худаг уст цэг, малын хэвтэр бууц, тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийх

• Нэг ус голтой хот айлууд хөршийн холбоогоо сайжруулж нэг нэгэндээ мэдээлэл хүргэх

• Өвчний шинж тэмдэг илэрсэн үед 12 цагийн дотор сумын малын эмч болон мал эмнэлгийн тасагт дуудлага өгөх, эсвэл аймгийн мал эмнэлгийн газарт мэдэгдэх. Утас: 95088488, 90961144

Эх сурвалж: СҮХБААТАР АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗАР

Холбоотой мэдээ