“ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” СУРГАЛТАД 700 ГАРУЙ НАР ХАМРАГДАЖ БАЙНА

2022-08-23 63 0

Боловсролын ерөнхий газраас дотуур байранд суралцагчийг хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл, эрсдэлт нөхцөлд өртсөн, өртсөн байж болзошгүй талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн бол мэдээллийг хүлээн авах, эрт шатанд илрүүлэх, заавал мэдээлэх, хохирогч хүүхдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй олгох, дотуур байрын багш, ажиллагсдын үүрэг, оролцоо, хариуцлага, ёс зүй, харилцаа, хандлага, анги удирдсан багш, эцэг эхийн хамтын ажиллагаа оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 21 аймгийн дотуур байр хариуцсан мэргэжилтэн, БЕГ-ын 15 мэргэжилтэн, ТББ-ын 4 мэргэжилтэн нийт 40 мэргэжилтэнг сургагч багшаар бэлтгэх “ДОТУУР БАЙРАН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сургалт өнөөдөр эхэллээ.

Сургалт 2022 оны 08 сарын 22, 23-ны өдрүүдэд дараах сэдвийн хүрээнд явагдана.

-Гэр бүл, хүүхэд мэдээллийн сан бүрдүүлэх

-Хүүхэд хамгаалалд хамгийн суурь ажил бол судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөлт хамгийн чухал болох нь

-Хүүхдийн тусламжийн 108 үйлчилгээний төвд ирсэн дуудлага /2021, 2022 он /

-Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дагалдан гарсан стандарт, журмын хэрэглээ

-Хохирогчийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам

-Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь

-Гэр бүл, нийгэм дэх хүүхэд хамгаалал

-Дотуур байранд хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэдтэй зүй бусаар харилцах явдал

-Дотуур байрын багшийн Ёс зүй-Харилцаа, хандлага

-Хүүхэд хамгааллын сургагч багшийн заавал судлах хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, дүрэм, журам, удирдамж, стандарт

-Хүүхдийг урлаг, спортоор нийгэмшүүлэх нь

-Дотуур байрын нийгэм сэтгэл зүйн таатай

-Төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлага

-Хүүхдийн сэтгэл судлалын насны үечлэл, хүүхдийн физиологи хөгжлийн зүй тогтол

-Хүүхдийг оношлох проектив арга

-Эцэг эхийн үүрэг хариуцлага

-Хүүхэдтэй харилцах практик сэтгэл зүйн зөвлөмж

-Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэг хүчин зүйлс

Бэлтгэгдсэн сургагч багш нар 2022.08.27-ны дотор цахимаар 21 аймаг, нийслэлд байгаа 548 дотуур байрын 700 багш нарт сургалт зохион байгуулах юм.

Эх сурвалж:

Холбоотой мэдээ