ТАВАН ЦЭГТ ШУВУУНЫ ТООЛЛОГО ХИЙХЭД НИЙТ 114  ШУВУУ ТООЛОГДЛОО

2022-08-22 54 0

Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Төхөмийн гол, Адаг нуур, Шилүүстэй нуур, Балга усны нуур, нарийний гол зэрэг газруудад шувууны томуу өвчний  халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг 5 цэгт газарт шувууны тооллого хийхэд нийт 114  шувуу тоологдлоо.

Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй. Голын эрэг орчмоор амьдарч буй ард иргэдэд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар нийт 100 ширхэг санамж, 10 ширхэг зурагт хуудас тараасан.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Холбоотой мэдээ