ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН БАРУУН ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА НОЙТОН ЦАС ОРНО

2022-08-22 236 0

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг хүргэж байна. 

Хур тунадас: 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсэж, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Холбоотой мэдээ