32 ШИРХЭГ ТАРВАГА ТЭЭВЭРЛЭН УЛААНБААТАР ХОТ УРУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

2022-08-11 72 0

Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах багц хууль, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 62, 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын дагуу Авто тээврийн шалган нэвтрүүлэх 6 товчоо болон хяналтын цэгт 24 цагаар байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. 07 сарын 1-ээс энэ сарын 10-ны хооронд түүхий нүүрс тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчил илрээгүй байна.

Мөн 16 удаагийн зөрчлөөр 32 ширхэг тарвага тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн тарвагыг ЗООНОЗ өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч тарваган тахлын шинжилгээнд хамруулан, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьcгалын санд төвлөрүүлсэн байна. Зөвшөөрөлгүй 4 ширхэг загас, 2 ширхэг хар үнэг, 41м3 мод тээвэрлэн Улаанбаатар хот уруу нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажилласан байна.

Эх сурвалж: НМХГ

Холбоотой мэдээ