ДОРНОД АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ М.ТОЖИЛ ХҮРЭН АЗАРГАНЫ ХАМТ

2022-08-03 214 0

Сүхбаатар аймгийн Дархан суманд /одоогийн Сүхбаатар сум/ долоон хүзүү Гомбожав гэж хурдан адуутай баян хүн байсан бөгөөд тэрээр Гоонон хээр хэмээх хурдан азаргатай байж.

Гомбожавын Гоонон хээр азарганы төл Хээр үрээ олон адууны хамт нийгэмчлэгдэж Дорнод аймгийн Хөдөлмөр нэгдэлд /одоогийн Баянтүмэн сум/ хүргэгдсэн байв.

• Тус Хээр үрээг Дорнод аймгийн Эрдэнэ-Очирын Чанарав худалдан авч адуун сүрэгтээ азарга тавьснаар хожмоо Э.Чанаравын “Хөгшин хээр азарга” хэмээн алдаршсан.

• Э.Чанаравын хөгшин хээр азарганд Мангад Дамбий буюу Ёндонгийн Дамбий өөрийн гүүг тавьж Хээр зүсмийн эр унага гаргаж авснаар Мангад Дамбийн Хээр азарга хэмээх олноо алдаршсан азарга бий болсон түүхтэй.

• Мангад Дамбий алдартай Хээр азарганыхаа төлийг Магсарын Тожилд бэлэглэсэн байна.

Уг даага эзэндээ ирснээр аймгийн баяр наадамд торгон жолоогоо өргүүлж Магсарын Тожилын Хүрэн азарганы түүх ийнхүү бичигдэж эхэлжээ.

• Хүрэн азарга даагандаа 1978 онд Төмөр замын баяр наадамд түрүүлсэн,

• 1979 онд шүдлэндээ Дорнод аймгийн баяр наадамд түрүүлсэн,

• Хязаалан насандаа алдагдаад уягдаагүй,

• 1981 онд соёолондоо аймгийн баяр наадамд айргийн дөрөвт,

• 1982 онд хавчиг азарга аймгийн баяр наадамд аман хүзүүнд,

• 1984 – 1986 онд аймгийн баяр наадамд завсаргүй 3 удаа түрүүлсэн,

• 1987 онд аймгийн баяр наадамд аман хүзүүнд,

• 1988 – 1989 онд аймгийн баяр наадамд айргийн дөрөвт тус тус хурдалсан байдаг.

– Нийтдээ Дорнод аймгийн баяр наадамд 4 удаа түрүүлж, 2 удаа аман хүзүүнд хурдалж, 3 удаа айргийн дөрөвт давхиж, бага жижиг наадамд олон удаа түрүүлж, айрагдсан алдартай азарга юм.

• М.Тожилын Хүрэн азарганы эх нь Хожгор Надмидын тэрэгний морь байсан гэдэг. Надмид гуай тус бүдүүн Хүрэн гүүг Сүхбаатар аймгаас тэргэнд хөллөн авчирсан байдаг.

/Эх сурвалж: Б.Төрбатын цахим хуудас/

Холбоотой мэдээ