ЕБС-ИУДАД АЖИЛЛАХ МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ

2022-07-07 80 0

Ерөнхий боловсролын сургуульд ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхлээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт илгээсэн аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, үндсэн сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг 2022.07.06-18-ны өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.

Сонирхсон “Сэтгэл судлал” бакалаврын зэрэгтэй сэтгэл зүйчид бүрдүүлэх материалыг Jargaltuya@agency.edu.mn цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Бүрдүүлэх материалын дэлгэрэнгүйг https://www.meds.gov.mn/post/119247 холбоосоор авна уу.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна. Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдээс дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана.

Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн сэтгэл зүйчийн мэргэшүүлэх зэргийн бус үндсэн сургалтад хамруулна.

Сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалттай холбоотой нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 94005969 утсаар холбогдоно уу.

/эх сурвалж: БШУЯам/

Холбоотой мэдээ