“ӨВ ЭРДЭНЭ” театрын нээлт боллоо

2022-07-06 73 0

Төр, олон нийт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгэн шилдэг туршлага болж, соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зориулалт бүхий “Өв эрдэнэ” театрыг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Урлагийн Зөвлөл, “Рио Тинто Монгол” компани хамтран ашиглалтад орууллаа.

Соёлын биет бус өв буюу “амьд өв”-ийг өвлөн уламжлагчийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалт зохион байгуулах орчин бүхий тус бага театр нь 90 хүний суудалтай бөгөөд бага тайз, дуу хөгжим, гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Энэхүү “Өв эрдэнэ” театр нь Монгол Улсын “Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д багтсан 362 өв, түүнийг өвлөн уламжлагч “Хүн амьд эрдэнэ” хэмээн дээдлэгдсэн 11189 хүнийг таниулан сурталчлах, хүүхэд залуучууд, олон нийтэд соёлын биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, соёлын өвийн мэдлэг, боловсрол олгоход чухал хувь нэмэр оруулах юм.

/эх сурвалж: Соёлын яам/

Холбоотой мэдээ