ХАЛХГОЛЫН ХИЛЧИН БҮСГҮЙЧҮҮД УЛААНБААТАР ХОТОД ЧУУЛЛАА

2022-07-05 74 0

Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүдийн арга зүйн цугларалтыг Монголын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Улаан загалмайн хүүхэд залуучуудын хөгжлийн газарт зохион байгууллаа. Цугларалтын үеэр анхны тусламжийн сургалтад хамрагдаж, төрийн ордон, Цонжин болдог цогцолборыг үзэж сонирхон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр аялалаа. Ажил үйлсээрээ тэргүүлсэн 3 эмэгтэйг МЭХ-ны хүндэт тэмдэг, 4 эмэгтэйг дурсгалын тэмдэг, 3 эмэгтэйг “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэмдгээр, 3 эмэгтэйг Монголын улаан загалмайн “Нигүүлсэл” тэмдгээр, 4 эмэгтэйг гэр бүлийн хамт Буйр нуурт амрах эрхийн бичгээр шагналаа.

/эх сурвалж: Хил хамгаалах байгууллага/

Холбоотой мэдээ