АЖЛАА ЖАРГАЖ ХИЙДЭГ АВТОБУСНЫ ЖОЛООЧ АХ

2022-07-05 76 0

Их хотын хөл хөдөлгөөн ихтэй замд машинаа барьж чаддаггүй хүмүүсийн нэг тул би нийтийн тээвэр буюу ард түмний унаа автобусаар голдуу зорчиж ажил амьдралаа амжуулдаг.

Ёстой нөгөө “Олон төрийн нүүр үзлээ” гэдэг шиг ууртай ширүүн, утсаар их ярьдаг, хурдтай төвөгтэй давхидаг, таг дуугүй гээд олон төрлийн зан ааштай жолоочтой автобусаар явдаг ч өнөөдрийн жолооч ах шиг ажилдаа сэтгэлээсээ хандаж ард иргэдэдээ үйлчилдэг хүнийг бараг л хараагүй.

Автобусны зорчигчид хүүхэд хөгшид, дан болон давхар биетэй, согтуу хөлчүү гээд олон өнгөтэйгөөс гадна буух буудлаа мэдэхгүй, буцаад хаанаас суухаа ойлгохгүй байгаа нь тэдний жолоочоос лавлах олон асуултаас илт.

Энэ бүхэнд жолооч ах хүн бүртэй ижил тэгш харьцаж, хэнд яаж туслахаа төвөггүйхэн мэдэх нь үнэхээр талархууштай.

Гэрт нь зочид орж ирж байгаа мэт угтах нь сайхан санагдсан шүү.

Зөвшөөрөлгүй зургийг нь дарсандаа уучлалт гуйгаад ажлаа жаргаж хийдэг автобусны жолооч ахад амжилт хүсье. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ.

2022.07.05

Холбоотой мэдээ