2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭС БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

2022-07-01 96 0

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтана.

Нэг. Тавигдах шаардлага:

Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна; 

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.      

Хоёр. Тэтгэлэгт багтах зардал:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:

  • Сургалтын төлбөр
  • Дотуур байрын төлбөр
  • Амьжиргааны тэтгэлэг /сарын 2500 юань/
  • Эрүүл мэндийн даатгалын зардал

Гурав. Суралцах сургууль болон мэргэжлийн чиглэл:

Тэтгэлэг горилогч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их, дээд сургуулиудын дотроос 2 сургууль, 2 мэргэжлийг сонгох бөгөөд сургууль өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалт хийх юм.

2022-2023 оны хичээлийн жилээс БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах их, дээд сургууль ба мэргэжил

No.СургуульЭлсэх мэргэжил
1Өвөр Монголын Их Сургууль1.Бизнесийн удирдлага 2.Эдийн засаг 3.Банк санхүү 4.Нягтлан бодох бүртгэл 5.Аялал жуулчлалын менежмент 6.Хууль эрх зүй 7.Зам тээвэр 8.Зам гүүрийн инженер 9.Механик инженер 10.Тээврийн хэрэгслийн инженер 11.Логистикийн менежмент 12.Олон улсын хятад хэл 13.Хятад хэл, утга зохиол 14.Сэтгүүл зүй 15.Сүлжээ ба шинэ медиа 16.Нийтийн аж ахуйн менежмент 17.Захиргааны менежмент 18.Нийгэм судлал 19.Нийгмийн ажил 20.Харилцаа холбооны инженер 21.Электрон мэдээллийн шинжлэх ухаан ба технологи 22.Компьютерийн шинжлэх ухаан ба технологи 23.Электрон бизнес 24.Байгаль орчны шинжлэх ухаан 25.Экологи 26.Биотехнологи 27.Биологийн шинжлэх ухаан 28.Хэрэглээний хими 29.Материалын хими 30.Электрон шинжлэх ухаан ба технологи
2Өвөр Монголын Багшийн Их сургууль1.Эдийн засаг 2.Монгол хэл, утга зохиол 3.Орчуулга 4.Сэтгүүл зүй 5.Радио,телевизийн найруулагч 6.Аялал жуулчлалын менежмент 7.Сэтгэл судлал 8.Угсаатны зүй 9.Нийгэм судлал 10.Нийгмийн ажил 11.Биеийн тамир судлал 12.Физик судлал 13.Цахим мэдээллийн инженерчлэл 14.Хэрэглээний  физик судлал 15.Газар зүйн шинжлэх ухаан 16.Хот, хөдөөгийн төлөвлөлт 17.Газрын нөөцийн менежмент 18.Физик газар зүй ба нөөцийн орчин 19.Хүний газар зүй ба хот хөдөөгийн төлөвлөлт 20.Газар зүйн мэдээллийн шинжлэх ухаан 21.Зураглалын инженерчлэл 22.Компьютерийн шинжлэх ухаан ба технологи 23.Өгөгдлийн шинжлэх ухаан (Data science) ба их өгөгдлийн технологи (big data technology)
3Өвөр монголын  Шинжлэх ухаан технологийн их сургууль1.Цахилгааны инженер ба автоматжуулалт 2.Компьютерийн шинжлэх ухаан ба технологи 3.Архитектур 4.Барилгын инженер 5.Уул уурхайн инженер 6.Олон улсын эдийн засаг ба худалдаа
4Өвөр монголын аж үйлдвэрийн ихсургууль1.Шинэ эрчим хүчний шинжлэх ухаан, инженерчлэл 2.Химийн инженер, технологийн мэргэжил 3.Хүрээлэн буй орчны зураг төсөл (дотор дизайн чиглэл) 4.Бизнесийн удирдлага 5.Уул уурхайн инженер 6.Компьютерийн шинжлэх ухаан ба технологи 7.Барилгын инженер 8.Цахилгааны инженер ба автоматжуулалт 9.Механик инженерчлэл ба автоматжуулалт
5Өвөр монголынүндэстнийих сургууль1.Монгол анагаах ухаан 2.Монгол эмзүй 3.Клиник анагаах ухаан 4.Олон улсын эдийн засаг ба худалдаа
6Өвөр МонголынХөдөө Аж Ахуйн Их СургуульХүнсний шинжлэх ухаан ба инженер 2.Тариалан, ойн аж ахуйн эдийн засгийн менежмент 3.Банк санхүү 4.Электрон бизнес 5.Нягтлан бодох бүртгэл 6.Амьтан мал эмнэлгийн ухаан 7.Амьтан мал судлал 8.Ус судлал ба усны нөөцийн инженер 9.Механик инженерчлэл ба автоматжуулалт 10.Өвс ногоожуулалтын шинжлэх ухаан 11.Агрономи 12.Цэцэрлэгжүүлэлт 13.Цэцэрлэг зүлэгжүүлэлт 14.Хөдөө аж ахуйн механикжуулалт ба автоматжуулалт 15.Зам гүүрийн инженер 16.Хэмжилтийн инженер 17.Архитектур 18.Тээврийн хэрэгслийн инженер 19.Усан хангамж ба ус зайлуулах шинжлэх ухаан инженер
7Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургууль1.Монгол анагаах ухаан 2.Сувилахуй (Mонгол анагаах ухааны чиглэлээр)3.Клиник анагаах ухаан
8Өвөр Монголын Санхүү Эдийн Засгийн Их Сургууль1.Олон улсын эдийн засаг ба худалдаа 2.Аялал жуулчлалын менежмент 3.Электрон бизнес

Дөрөв. Бүрдүүлэх баримт бичиг:

  • Цахим өргөдөл /https://scholarship.esis.edu.mn/grant/login.html/
  • “БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл”-ийг 2 хувь бөглөх шаардлагатай ба хятад эсхүл англи хэлээр байна; /ЭНД ДАРЖ ӨРГӨДӨЛ ТАТАЖ АВНА УУ/
  • Гадаад паспортын хуулбар;
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар, дүнгийн хуулбар /нотариатаар баталгаажуулж хятад хэл дээрх орчуулгын хамт байх/;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар оруулах
  • Суралцах зорилго, суралцах төлөвлөгөө, өөрийн танилцуулгыг багтаасан эссэ / хятад эсхүл англи хэлээр байх/;
  • Урлагийн чиглэлээр суралцах иргэд бүтээлийн диск, уран зургийн чиглэлээр суралцах иргэд 2 хувь таталбар зураг, 2 хувь өнгөт зураг, 2 хувь бусад зураг оруулах
  • Эрүүл мэндийн шинжилгээний хуудас /Хятад Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагын нэгдсэн хэвлэл бүхий хуудсыг англи хэлээр бөглөсөн байх шаардлагатай. Өргөдөл гаргагчид “Гадаадаас тус улсад суух хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-т заасан заалтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Тус хуудаст заасан заалтын аль нэг нь дутуу эсхүл фото зураг хавсаргаагүй, зохих тамгагүй, эмчийн гарын үсэггүй бол уг хуудсыг хүчингүйд тооцно/
  • Цагдаагийн тодорхойлолт /E-Mongolia сайтнаас авах боломжтой/.

Тав. Бүртгэл:

2022 оны 06 дугаар сарын 30-нөөс 07 дугаар сарын 21-ны өдрийн 11:59 цаг хүртэл https://scholarship.esis.edu.mn/grant/login.html цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийн цаасны тохиргоог А4 хэмжээтэй, 5МB-аас илүүгүй, PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө Бүртгүүлсэн материалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-мэйл хаягаар хариу ирэх болно)

Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 09.00-12.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.

Зургаа. Сонгон шалгаруулалт:

Тэтгэлэг горилогч нь тавигдсан шаардлага болон бүрдүүлсэн баримт бичгийн шаардлагыг хангаагүй тохиолдолд өргөдлийг хүчингүйд тооцож хүлээж авахгүй болно.

Таны бүрдүүлсэн баримт бичгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох их, дээд сургуулиудад өгөх болно. Холбогдох их, дээд сургууль бүр хариуцсан мэргэжлээр бичгийн шалгалт, ярилцлага зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулахаар нэр дэвшүүлэх бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргаж, урилга ирүүлнэ. Урилга хүлээн авсан суралцагч нь хүлээн авах талаас хуваарилсан сургуулийн хэлний бэлтгэл сургалтад хамрагдсаны дараа шалгалт өгнө. Энэхүү шалгалтад тэнцсэн иргэд үндсэн сургалтад хамрагдана. Хэрэв тогтсон хугацаанд хятад хэлний шалгалтад тэнцээгүй тохиолдолд тус иргэн нь үндсэн ангид дэвшин суралцах боломжгүй болсноор тэтгэлгээс хасагдах болно.

Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд сонгосон сургууль, мэргэжлийн чиглэл, суралцах хугацааг өөрчлөх боломжгүй болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ БОЛОВСРОЛЫН ТАНХИМ

/эх сурвалж: БШУЯам/

Холбоотой мэдээ