100 буудалт даамын анхны ОЛОН УЛСЫН ИХ МАСТЕР Дорноговь аймгаас төрөн гарлаа

2022-06-24 42 0

Энэ өдрүүдэд Узбекистаны Ташкент хотноо Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээн долоон төрлөөр зохиогдож байна. Энэ хүү тэмцээний 100 буудалт даамын үндсэн төрөл хэдхэн цагийн өмнө өндөрлөсөн бөгөөд Монгол улсаа төлөөлөн оролцсон Гурван тамирчин түрүүлсний хоёр нь Дорноговь аймгийн харъяат байлаа.

  1. Э.Хүслэн Дорноговь

2. Ц.Сүхбат УБ

3. Б.Эрхэмбилэг Дорноговь

Даамын холбооны анхны багш Ш.Өвгөн багшийн маань унаган шавь ЭНХБОЛДЫН ХҮСЛЭН Узбекистан улсын Ташкент хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд аваргалж 100 буудалт даамын спортын ОРГИЛ цолонд хүрлээ. Тэрбээр 100 буудалт даамын эмэгтэй даамчидын МОНГОЛ УЛСЫН 4-дэх ИХ МАСТЕР болж байна.

/эх сурвалж: Дорноговь аймгийн Даамны холбоо/

Холбоотой мэдээ