ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ЯПОН УЛСЫН ТАКИКАВА ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

2022-06-24 44 0

Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо хүрэлцэн ирж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Тэрбээр “Онцгой байдлын албанд зарлан мэдээллэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, дотор нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, нуруунд ачаалал бага өгдөг 200 цүнхийг хийсэн” хэмээв.

Мөн иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар бэлтгэж байгаагаа хэллээ.

Такикава хоттой манай аймаг 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа “Такикаво” ахлах сургуулийг, лаборатори “Мэргэд” сургуультай хамтын ажиллагаатай болгох санал тавьлаа.

Аймгийн зүгээс мод бут тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, энэ чиглэлээр хүмүүсийг сургаж мэргэшүүлэх хүсэлтийг тавиад байна.

/эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ