“Монгол морь-Монгол цэрэг” аяны хүрээнд морь бэлэглэжээ

2022-06-24 54 0

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд төрийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хилчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор явагдаж буй “Монгол морь -Монгол цэрэг” аяны хүрээнд Булган аймгийн Тэшиг сум дахь Хилийн цэргийн 0286-р ангид тус сумын Шар тал багийн иргэн П.Нэргүй, Д.Үүрийнтуяа, Г.Банзрагч нар тус бүр нэг, нийт 3 морь бэлэглэснийг сумын ЗДТГ-аас тус ангид хүргүүллээ. Агт морь бэлэглэсэн малчдадаа гүн талархал илэрхийлье.

/эх сурвалж: Булган аймгийн Баяннуур сумын ЗДТГ/

Холбоотой мэдээ