БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ 2021-2022 ОНЫ ДЭЛХИЙН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

2022-06-24 19 0

ЮНЕСКО-гоос жил бүр эрхлэн гаргадаг Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь 2021-2022 онд “Боловсролын салбар дахь төрийн бус оролцогч талууд: Хэн сонгож, хэн алдпах вэ?” сэдэвтэйгээр хэвлэгдсан бөгөөд уг тайлангийн нээлтийн арга хэмжээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 14:00-17:15 цагийн хооронд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна.

Нээлтийн арга хэмжээг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр БШУЯ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Бүх нийт боловсролын төлөө!” иргэний нийгмийн үндэсний эвсэл ТББ-тай хамтран зохион байгуулж буй юм.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд уг тайланд тусгасан гол асуудлууд болох Тогтвортой хөгжлийн зорилго дахь болосвсролын хяналт шинжилгээ, энэ чиглэлд гарч буй ахиц дэвшлийг улс орны түвшинд үнэлэлт дүгнэлт өгөх, ялангуяа боловсролын багц хууль хэлэлцэгдэх гэж буй өнөөгийн нөхцөлд Монгол Улсын үндэсний боловсролын төлөвлөгөө, бодлогод төрийн бус оролцогч талуудын оролцоо, төрөөс хэрэгжүүлж буй зохицуулалтын талаар хэлэлцэн, санал бодлоо солилцох болно.

Тайлан танилцуулах арга хэмжээ цахимаар явагдах тул та дараах холбоосоор нэвтэрч оролцох боломжтой:

https://us06web.zoom.us/j/89636196080…

Энэхүү тайлан нь англи хэл дээр бичигдсэн бөгөөд тайлангийн хураангуй монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн. Доорх холбоосоор БХШ-ний дэлхийн тайлангийн хураангуйтай танилцана уу:

• 2021/2 Global Education Monitoring Report: https://en.unesco.org/gem-report/non-state_actors

• Боловсролын хяналт шинжилгээний 2021-2022 оны дэлхийн тайлангийн хураангуй: https://drive.google.com/…/1OAuLcmyTLV52lN…/view…

Холбоотой мэдээ