
Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хөгжлийн цогц асуудлуудыг тодорхойлсон системийн динамик загварыг боловсруулах зорилгоор Булган аймгийн ЗДТГ, МҮХАҮТ , НҮБ -ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байна. Төслийн нээлтэнд Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тэргүүтэй Төр захиргааны байгууллагын удирдлагууд , МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин, НҮБ-ын олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол улс дахь хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож байна.
Уг төслөөр хөгжлийн чиг хандлагыг үнэн зөв тогтоож
➢Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг харгалзан нийгэм, эдийн засгийн өнөөгийн болон ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох;
➢Хөгжлийн давуу болон сул талуудад үнэлэлт дүгнэлт өгөх;
➢Шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдлыг судлах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох;
➢Булган аймгийн эдийн засгийн чиглэл, гарсан үр дүнг дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтөд тусгана.
Төслийн санаачлагч, хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд
• Аймгийн нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, эдийн засгийн салбаруудын бүтээмж, хөдөлмөрийн зах зээлд салбаруудын эзлэх хувийг тодорхойлох;
• Нийгэм, эдийн засгийн хөгжлийн холбогдох бодлого, статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж, дутагдлыг илрүүлэх;
• Булган аймгийн эдийн засгийн хөгжлийн тогтолцооны динамик загварыг боловсруулж, бодлогын хувилбаруудыг Венсим программ дээр туршиж, үр дүнг тооцох;
• Эдийн засгийн салбаруудын эдийн засгийн өсөлт, бүтээмж, хөдөлмөрийн зах зээлд эзлэх хувийг тооцож, богино хугацаанд аймгийн хөгжлийг хурдасгах салбар, төслийн боломжийг тодорхойлох;
• Булган аймаг хангайн бүсийн хөгжлийн интеграцчлалд хэрхэн нэгдэхийг урьдчилан таамаглах, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдсэнээр ямар боломж гарахыг судлах;
• Эрдэнэт аж үйлдвэрийн парк, уул уурхайн төслүүдийг кластераар хөгжүүлэх боломжийг судлах, Булган аймгийн кластерт оролцох оролцоо, кластерт нэгдэх нийгэм, эдийн засгийн боломжийг тодорхойлох мөн
аймгийн хэмжээнд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих боломжийг бүрдүүлэх эрх зүйн болон бодлогын зохицуулалтын санал боловсруулах;
• Аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх;
• Аймгийн дотоод шилжилт хөдөлгөөний үндсэн шалтгааныг олж тогтоох, түүнийг зохицуулах бодлогын хувилбаруудыг тооцоолох;
• Хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулах, аймгуудын шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх зорилгоор боловсролын чанартай тогтолцоог бүрдүүлэх санал боловсруулж ажиллана.
/эх сурвалж: Булган аймгийн ИТХ/

1 сэтгэгдэлтэй
Ийм юм хийж байснаас Орхон аймаг буюу Эрдэнэт төвтэй нэгдсэн том аймаг болвол яаж хөгжих талаар судалгаа хийвэл таарах юм даа. Манай 21 жижиг аймгууд олон улсын төслүүдтэй ийм ажил хийж цаг .мөнгө үрэх ямарч үр дүнгүй .