ТӨЛБӨР ТООЦООНООС ӨӨР ДҮНТЭЙ БАРИМТ ОЛГОХЫГ ТАСЛАН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-06-22 19 0

“ТӨЛСӨН БОЛ БАРИМТАА АВААРАЙ АЯН”-ы хүрээнд тус хэлтсийн ахмад мэргэжилтэн, Татварын зөвлөх нар Татварын улсын байцаагч нартай хамтран төвлөрсөн зах, худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг цахим төлбөрийн баримт олгодоггүй бизнес эрхлэгчид баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллах, олон нийтэд сурталчилан таниулахаар Дархан Тээвэр ХК-ийн Дархан зах, Мөнххалдун ХХК Олон улсын худалдааны төв, Номин тав трейд ХХК-ний Дархан Номин худалдааны төв , Гранд Як ХХК-ний Дархан их дэлгүүрийн түрээслэгч татвар төлөгч иргэдийн ажлын байранд хяналт тавин, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.

Холбоотой мэдээ