ТЕХНИКИЙН БҮРЭН БАЙДЛААС ХАНГААГҮЙГЭЭС КРАН УНАСАН ОСЛЫГ ШАЛГАЖ БАЙНА

2022-06-22 18 0

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Улаанбаатар Импекс ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тн-ын даацтай вандан кран энэ сарын 18-ны өдрийн орой салхинд туугдаж унасан осол гарсан.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шалгалт үргэлжилж байна.

/эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар/

Холбоотой мэдээ