СХД-ИЙН ЖДҮҮ ЭРХЛЭГЧ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДЭМЖЛЭГЭЭ ХҮЛЭЭН АВЛАА

2022-06-22 112 0

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих техникийн туслалцааны төсөл”-ийн үр шим хүртэгчдэд тоног төхөөрөмж гардуулах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон Шинэ дэд төв төслийн нэгжээс СХД-ийн ЖДҮҮ эрхлэгч Б.Цэгмэдэд тоног төхөөрөмжийг албан ёсоор хүлээлгэн өглөө. Б.Цэгмэд тоног төхөөрөмжийг суурилуулсанаас хойш ажилчдын тоогоо нэмэгдүүлж, саравч сүүдвэрчний захиалга авч эхлээд байгаа сайн мэдээтэй биднийг угтсан юм. Цаашид олон ажлууд хийхээр төлөвлөөд байгаагаа төслийн багт танилцууллаа.

Төслийн хүрээнд зорилтот хорооны 68 ЖДҮҮ эрхлэгч дэмжлэг авахаар шалгарсан ба оёдлын салбарын ЖДҮҮ эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүлээн аваад байсан бол бусад салбарын тоног төхөөрөмжийг гардуулах ажил ийнхүү үргэлжилж байна.

Холбоотой мэдээ