ОРХОН АЙМГИЙН ОЙН САН БҮХИЙ 1434ГА ТАЛБАЙД ХОРТОН ШАВЖИЙГ УСТГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2022-06-22 20 0

Ойн хортон шавжтай тэмцэх тухай БОАЖ-ын сайдын тушаалтай уялдуулан аймгийн Засаг даргын 2022 оны А/421-р захирамж гарсан. Үүний дагуу шинэсний шилмүүст хуйлагч (Zeiraphera diniana Gn) ойн хортон шавжийн хүрэнцэртэй тэмцэх түргэвчилсэн арга хэмжээ авах ажлыг үүргийн утаат шүршигч багажаар Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын Хүрэн булгийн ам, Цагаан чулуутын ам, Согоот уулын баруун талын ойн сан, Жаргалант сумын Хөндлөн зэрэг газруудад 1434га талбайд Сум дундын ойн анги гүйцэтгэж байна.

Хортон шавжийг устгахад шаардлагатай санхүүжилтийг аймгийн гамшгийн үеийн зардлаас гаргалаа.

✅Дээрх газруудад иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах Баян-Өндөр, Жаргалант сумдын засаг дарга нарын захирамж гарсан. Иймд иргэдийг дээрх газруудаар явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Холбоотой мэдээ