БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-06-22 285 0

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит X хуралдаан 06 дугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдаанаар:

– Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай,

-“Эрүүл мэнд” хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай,

– Боловсрол, шинжлэх ухааны газрын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай,

– Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай,

– Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай,

– 2022 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт өөрчлөлт оруулах тухай,

– Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал өгөх тухай,

– “Хариуцлагатай уул уурхай” дэд хөтөлбөр батлах,

– Аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийн тухай,

– Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүн,

– 2022 оны худалдан авах ажиллагааны явцын тухай,

– Орон нутгийн өмчийн асуудал,

– Багуудын хилийн зааг батлах тухай,

– Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай,

– Нэрэмжит болгох тухай асуудлуудыг тус тус хэлэлцэнэ.

/эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ