“АВЛИГЫН ЭСРЭГ МИНИЙ-БИДНИЙ ОРОЛЦОО АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-06-22 18 0

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албатай хамтран Төрийн болон хууль хяналтын байгууллага, үйлчилгээний салбарын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөгөөр “Авлигын эсрэг миний-бидний оролцоо арга хэмжээг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Авлигатай тэмцэх газраас зарласан “Зөв зөвд шударга зөв, Таны эрх таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” аянд нийт 18 байгууллагын 90 гаруй төрийн албан хаагчид нэгдлээ.

Мөн энэ оны 08 дугаар сараас эхлэн Улсын бүртгэл, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын дунд “Үйлчилгээгээ хялбаршуулъя” аяныг зохион байгуулах болсон талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийж, танилцууллаа.

Холбоотой мэдээ