“ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ” АРГА ХЭМЖЭЭ ДОРНОД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-06-22 62 0

Тус Цагдаагийн газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний нээлтийг “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” уриатайгаар 06 дугаар сарын 21-ний өдөр Чойбалсан хотноо зохион байгууллаа.

Нээлтэнд Хэрлэн сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Мягмарсүрэн, аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн н.Наранбаатар, “Иргэн таны төлөө” ТББ-ын тэргүүн П.Алтанцэцэг болон холбогдох төрийн бус байгууллага, холбоо, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээнийн хүрээнд ирсэн төлөөлөгч нар зам тээврийн ослын улмаас нас барсан иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, гэрэлт дэнлүүг хөөргөсөн байна. Сүүлийн 10 жилд зам тээврийн ослын улмаас 4593 хүн амь насаа алдаж, 42489 хүн гэмтсэн судалгаа байна. “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”…

/Эх сурвалж: Дорнод аймгийн Цагдаагийн газар/

Холбоотой мэдээ