ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР “АРВАН МЯНГАН ХҮЛЭМЖ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2022-06-21 254 0

Хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэл, хүнсний нарийн ногооны нэр төрөл, тариалалтыг нэмэгдүүлэх, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг болгож жилийн турш хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангаж, импортын хамаарлыг бууруулах зорилгоор аймгийн Засаг даргын санаачлагаар “Арван мянган хүлэмж” төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд энэ жил 311 хүлэмжийг өрхийн болон жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлж олгох юм.

Өнөөдөр /2022.06.21/ төсөлд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах 3 ажлын хэсэг гарч, хүсэлт гаргасан иргэдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, эрэмблэх ажлыг зохион байгуулж байна.

Ингэснээр хүлэмж зорилтот бүлэг, иргэддээ хүрч, үр дүн өгөөж, ашиг шим нэмэгдэж, төсөл үр дүнтэй хэрэгжих юм.

Тариаланчид энэ цаг үед “Арван мянган хүлэмж” төсөл хэрэгжиж байгаа нь өрхийн тариалан эрхлэгчид болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, орлогыг дэмжсэн чухал төсөл хэмээн сайшаалтай хандаж байна.

/эх сурвалжлагч: Дорнод аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ