УРАН ДАРХАН Н.МӨНГӨНБАЯРЫН ШИНЭ БҮТЭЭЛ

2022-06-20 59 0

Дархан-Уул аймгийн Зураач Урчуудын Холбооны гишүүн, Соёлын Тэргүүний Ажилтан, уран дархан Нацагдоржийн Мөнгөнбаяр нь мөнгөөр урлаж тоноголсон үндэсний хээ угалзтай, их зургаан ханатай монгол гэрийг бүрэн тавилгатай нь хоёр жилийн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд урлан бүтээж үзэгчдийнхээ нүд сэтгэлийг баясган толилуулж байна.

Дархан Мөнгөнбаяр нь энэ гэрийг дөрвөн нөхрийн хамт урлан гэрийн мод, бүх тавилгыг нэг бүрчлэн гараар хийж мөнгөөр гоёж чимгэлсэн нь үзэмж төгс бүтээл болжээ.

Улаан халзтай их зургаан ханат энэ гэрийг урлахдаа, үндэсний онцлоготой өнгөний дагнаасыг сайн судалж улаан, улбар шар, мөнгөлөг өнгөөр дотор талыг чимсэн нь нарны дулаан орчинг гэрийн дотор бүрдүүлжээ. Монгол гэрийн тооно, багана, унь, хаалгыг уламжлалт улаан ба улаан хүрэн өнгөөр дэвсгэрлэн мөнгөн тоногтой хээ угалзаар чимэглэсэн байна.

Тоононы улаан өнгөтэй холилдсон нарны гэрлийг гэрийн дотор хэт хурц тусгахүйн үүднээс тайвшруулан дэвсгэрлэж, бусад өнгөний зохицлыг бүрдүүлсэн нь гэрт орж ирсэн хүний сэтгэлийг өөрийн эрхгүй дулаацуулна. Монгол хээний угалзлах, тасралтгүй үргэлжлэх үндсэн хоёр шинжийг шингээн чимгэлснээрээ мөнгөн тоногт гэрийн ур хийц мөн ч тансаг чамин болсныг үзэгч олон гойд таашааж байна.

/эх сурвалж: Дархан-Уул аймгийн СУГ/

Холбоотой мэдээ