УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙД ЗОЧИЛЛОО

2022-06-20 50 0

БНУУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд, монгол судлаач, доктор О.Борбала ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнд зочилж удирдлагуудтай хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтаар элчин сайд хүрээлэнгийн сан хөмрөгтэй танилцаж, уншигдахгүй байгаа хуучин хальснуудыг уншиж болох эсэхийг Унгарын зохих газруудаас асууж лавлахаа мэдэгдлээ. Ингэснээр хүрээлэнд хадгалагдаж байгаа эрдэм шинжилгээний хуучин хальснуудыг сэргээх, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах боломжтой болж байна.

(эх сурвалж: ШУА-ын ХЗХ)

Холбоотой мэдээ