ЭЭВИЙН ГҮҮРИЙГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА

2022-06-16 53 0

Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Ээвийн голын төмөр бетон гүүрийн барилгыг 6 дугаар сарын 15-ны өдөр Улсын комисс ажиллаж, ашиглалтад хүлээн авлаа.

Ээвийн гүүрийн байгууламжийг нийт 2498.65 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Тоёо” ХХК гүйцэтгэж, хяналтын зөвлөхөөр “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллалаа.

Миний бие Зам, Тээврийн хөгжлийн Сайдаар ажиллаж байхдаа 2020 онд Ээвийн голын гүүрийг шинэчлэн барих 1.9 тэрбум төгрөгийг 2020 онд сайдын багцад, 2022 оны Улсын төсөвт 500 сая төгрөгийг нэмж тусгуулан ажилласан бөгөөд ийнхүү ашиглалтад орлоо.

Шар усны үерийн улмаас Алтай, Ховд, Өлгий чиглэлийн иргэд тээвэрчид уг замаар зорчиход бэрхшээлтэй байсан нь гүүрийг ашиглалтад өгснөөр энэ асуудал шийдэгдэж байна.

Гүүрийн байгууламж нь 66,24 метр урттай, 10 метрийн өргөн, 2 эгнээ урсгал, явган хүний замтай.

(эх сурвалж: ЗТХЯам)

https://www.facebook.com/enkhamgalan2220/posts/4387403431271347

Холбоотой мэдээ