ТӨРИЙН АЛБАНЫ ХУУЛЬ ТОГТООМЖ, БОДЛОГО, ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2022-06-15 53 0

Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл энэ сарын 13-ны өдрөөс эхлэн үе шаттайгаар төрийн албан хаагчдад зориулан төрийн албаны хууль тогтоомж, бодлого, үзэл баримтлалыг танилцуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Өнөөдөр /2022.06.15/ уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ойн анги, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, албан хаагчид оролцож байна.

Залуучууд театрын дугуй танхимд болж буй арга хэмжээний үеэр төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, төрийн албаны шинэтгэлийн 2022 оны зорилтыг холбогдох албан төлөөлөл танилцуулж байна.

Төрийн албан хаагчдад хууль тогтоомж, үзэл баримтлалыг танилцуулах арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжлэх ажээ.

/эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ