ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧ, МОРЬ ЦОЛЛООЧДЫН УЛСЫН УРАЛДААН ХЭНТИЙ АЙМАГТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2022-06-13 206 1

Эзэн богдын өлгий Хан Хэнтий нутагт “Монголын ерөөлч, магтаалч, морь цоллоочдын Улсын уралдаан” 06 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Улсын шилдэг ерөөлч магтаалч, морь цоллоочдыг шалгаруулах өндөр зэрэглэлийн энэхүү уралдааныг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Соёлын төвөөс санаачлан, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар, Хан Хэнтий чуулга хамтран зохион байгуулсан бөгөөд Монголын Ерөөлч, магтаалчдын төв, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбар хамтран дэмжиж оролцлоо.

Уг уралдааны зорилго нь Монгол үндэсний соёлын амьд орчинг бүрүүлэх, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, Соёлын биет бус өвийн эх хэл, аман илэрхийллийн томоохон төрөл болох ерөөл, магтаал, морь цоллоочдыг алдаршуулах, олон нийтэд танилцуулах, хойч үед сурталчлахад оршиж байлаа.

Мөн ерөөл, магтаалын төрөлд багтдаг бэлэг дэмбэрлийн үгийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх, аман соёлын үнэт өвийг хадгалан уламжилж, сурталчлан дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ахмад үеэс суралцах, шавь сургалтыг дэмжихэд гол анхаарлаа хандуулжээ.

Улсын энэхүү уралдаанд нийслэл хот, 14 аймгийн 06-94 насны 70-аад ардын авьяастнууд оролцож хоёр өдрийн турш Хан Хэнтий нутагт онгод авьяасаа сорин өрсөлдлөө.

-Ардын билэг зүйч Номт боржигин овогт Лувсангийн Агваанжамбал агсны 99 насны ойд зориулсан “ЕРӨӨЛЧ, МАГТААЛЧДЫН УЛСЫН УРАЛДААН”,

-Монгол Улсын өргөмжлөлт Ерөөлч, магтаалч Ардын Урлагийн Их Наадмын хошой алтан медальт, МУ-ын морь цоллооч, засуул МУ-ын СТА Хоролын Даваасамбуу агсны нэрэмжит “МОРЬ ЦОЛЛООЧДЫН УЛСЫН УРАЛДААН” хамт зохион байгуулагдсанаараа онцлог бөгөөд дээрх хоёр аугаа багшийн шавь Хэнтий аймгийн Хэрлэн сумын Соёлын төвийн эрхлэгч Төрийн дээд шагнал Алтан гадас одонт, МУ-ын СТА Доржсамбуугийн Ганчөдөр санаачлан, голлон зохион байгуулсан нь эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн ерөөлч, магтаалчид, морь цоллоочдын халуун талархлыг хүлээсэн бөгөөд Хоролын Даваасамбуу агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд уралдааны ивээн тэтгэгчээр оролцлоо.

Уралдааны дүнг танилцуулбал:

Ерөөл: 07-12 нас

Тэргүүн байр- Дорноговь аймаг-н.Эрхэмбаяр

Дэд байр-Өмнөговь аймаг-Д.Мөнгөнбаатар

Гутгаар байр-Говьсүмбэр аймаг-Х.Буяннэмэх

Тусгай байр-Архангай аймаг-П.Шинэшүүдэр

                Дорноговь-Э.Идэржинчин

            Ерөөл: 13-17 нас

Тэргүүн байр-Баянхонгор аймаг-Б.Хангалжаргал

Дэд байр-Өмнөговь аймаг-Ц.Гэрэлт-Од

Гутгаар байр-Өмнөговь аймаг-М.Буяндэлгэр

Тусгай байр-Баянхонгор аймаг-Б.Хангал-Арслан

Ерөөл: Насанд хүрэгчид /18-аас дээш/

Тэргүүн байр-Өмнөговь аймаг-С.Мөнхжаргал

Дэд байр-Дундговь аймаг-Б.Эрдэнэбаатар

Гутгаар байр-Өвөрхангай аймаг-С.Батбаатар

Тусгай байр-Өвөрхангай аймаг-Д.Эрдэнэбат

                     Өвөрхангай аймаг-Г.Өнөболд

Магтаал: 07-12 нас

Тэргүүн байр-Говьсүмэр аймаг-Б.Ууганзаяа

Дэд байр-Өмнөговь аймаг-Б.Сарангоо

Гутгаар байр-Хэнтий аймаг-Б.Дарханболд

Тусгай байр-Хэнтий аймаг-н.Пүрэвбат

Магтаал: 13-17 нас

Тэргүүн байр-Говьсүмэр аймаг-А.Мөнгөншагай

Дэд байр-Дорноговь аймаг-А.Жамъянчойжил

Гутгаар байр-Өмнөговь аймаг-н.Буяндэлгэр

Тусгай байр-Хэнтий аймаг-н.Баяржавхлан

Магтаал: Насанд хүрэгчид /18-аас дээш/

Тэргүүн байр-Хэнтий аймаг-П.Бямбадагва

Дэд байр-Өмнөговь аймаг-Дагвасамба

Гутгаар байр-Дорноговь аймаг-Х.Данзанравжаа

Тусгай байр-Хэнтий аймаг-Т.Мөнхтөр

                        Дорноговь аймаг-Ч.Эрдэнэбаатар

Шавийн нэрэмжит шагнал: Хэнтий аймаг-Баянмөнх сумаас ороцлогч З.Мөнхманлай,

Ерөөлч, магтаалч Чулуунбаатарын нэрэмжит шагнал-Хэнтий аймаг-Ц.Дүйнхэрсүрэн

Морь цоллоочдын Тэргүүн байр-Дорнод аймаг-Ш.Отгонбаатар нар тус шалгаран шагналын эзэд боллоо. Шилдэг морь цоллоочийг МҮМУУХ-ны салбар Хэнтий аймгийн “Сэцэнханы хөлөг” уяачдын холбооноос хурдан удмын даагаар шагнаж урамшууллаа.

Үндэсний дархлаа болсон язгуур өв соёл, зан заншлаа өвлөн уламжилж, үр хойчдоо түгээн дэлгүүлэх эрхэм үйлсэд авьяас билгээ зориулан буй нийт ерөөлч, магтаалч, морь цоллоочид та бүхний үйлс өөдөө байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Чингис хааны өв, соёлын хүрээлэн

“Хүлэг.мн” сайтын хамт олон

2022-06-13

Холбоотой мэдээ