“САЙХАНЫ САРЛАГ-2022”

2022-06-09 50 0

Өмнөговь аймаг сарлаг сүргийг өсгөн үржүүлэх уналга эдэлгээнд хэрэглэх, сүү цагаан идээ, хөөврийг нь амьдрал ахуйдаа ашиглах, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн Сарлагийн баярыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай болсон.

2022 оны 6 дугаар сарын 17-ний өдөр болох Өмнөговийн брэнд эвент сарлагийн баяраар сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах, сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлаг булгиулах төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулах юм.

Сарлагийн баяр Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулан дахь Ёлын аманд болох бөгөөд оролцогч, үзэгчид үлсын тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх ажил үйлчилгээний нэг удаагийн тасалбарыг хог хаягдлын хураамжны хамт төлж, баяртаа оролцох боломжтой.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ