“МОНГОЛ НААДАМ-МОНГОЛ АДУУ” ТАЙВАН ЖАГСААЛ, ЦУГЛААН СУУЛТААР ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА

2022-06-08 138 0

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны гишүүд дэмжигчдийн зүгээс 06 дугаар сарын 06-ны өдөр эхлүүлсэн “Монгол наадам-Монгол адуу” тайван жагсаал, цуглаан өнөөдөр суултаар үргэлжилсээр байна.

Монгол адуу Монгол төрийн төв талбайд орохыг хориглож, Улаанбаатар хот руу орох товчоон дээр жагсаалд оролцох морьдыг жагсагчдын хамт саатуулсан. Харин мэдэгдэлгүйгээр орж ирсэн цөөн морьтой жагсагчдыг төв талбайгаас албадан гаргасан нь жагсагчдын дургүйцлийг улам бүр хүргэжээ.

МОНГОЛ МОРЬ, МОНГОЛ АДУУ, МОНГОЛ НААДМЫГ УСТГАХ хууль санаачилж байна!!! Морьтой уяачид наадмаар “ЭРЛИЙЗ” морь уралдуулахгүй!!!  хэмээн тайван жагсаал, цуглаан суултаар хоёр дахь өдрөө үргэлжилж, дэмжигчид ч нэмэгдсээр байна.

Холбоотой мэдээ