ДОРНОД АЙМАГТ СҮҮНИЙ ҮЙЛДВЭРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2022-06-08 97 0

Өнөөдөр /2022.06.08/ Дорнод аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Найнги”-ХХК-ийн Сүүний үйлдвэр нээлтээ хийлээ.

Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын дарга О.Пүрэв-Очир, аймгийн ХХААГ-ын дарга Алимаа нар оролцож, үйлдвэртэй танилцлаа.

Тус сүүний үйлдвэр өдөрт 4 тонн сүү, 20 гаруй нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ба малчдын сүүг худалдан авч эргэлтэд оруулах зэргээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Аймгийн хэмжээнд энэ чиглэлийн 8 цех үйл ажиллагаа явуулдаг ба ийнхүү үйлдвэр нэгээр нэмэгдэж байна.

(Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ)

Холбоотой мэдээ