Үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна

2022-06-06 76 0

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас усжих Онон, Барх, Хурх, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Цаашид орох хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймээс үер усны аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

/эх сурвалж: Хэнтий аймгийн Биндэр сумын ЗДТГ/

Холбоотой мэдээ