“ХӨДӨӨ АЖ АХУЙН ТООЛЛОГО-2022” СУРГАЛТ ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2022-06-03 61 0

Хөвсгөл аймгийн 2022 оны Хөдөө аж ахуйн тооллогын тоологч, шалгагч бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Тооллогын сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн Засаг даргын орлогч, Хөдөө аж ахуйн тооллогын комиссын дарга М.Хуягбаатар амжилт хүсэж үг хэллээ. Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу, ахлах мэргэжилтэн Т.Алтанцэцэг нар тооллогын танилцуулга, зохион байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.Тооллогын сургалт хоёр өдөр зохион байгуулагдана.

Сургалтын зорилго: Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг 10 жилийн тооллогын дүнтэй харьцуулан дүгнэх, НҮБ-ын ХХААБ-ын ХАА-н дэлхийн хөтөлбөрт тусгагдсан үзүүлэлтүүдийг тооллогод хамруулж ОУ-ын төвшинд харьцуулагдахуйц мэдээллийг цуглуулах, тайлагнах, тогтвортой зорилго, хүлэмжийн хийн тооллого, хүнсний аюулгүй байдлын тооцооны мэдээлэл бүрдүүлэх, ургацын хэмжээ, га-н ургац тооцох арга зүйг боловсруулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах ба Тооллогод:

1. Мал аж ахуй

2. Газар тариалан

3. Ойн аж ахуй

4. Ан агнуур

5. Загас, барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана.

/эх сурвалж: Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтэс/

Холбоотой мэдээ