ФРАНЦ УЛСАД ГОВИЙН ХҮҮХДҮҮД БАЯРАА ТЭМДЭГЛЭСЭН

2022-06-02 165 0

Өмнөговь аймгийн “Сурагч солилцоо” хөтөлбөрөөр Франц улсыг зорьсон Булган сумын хүүхдүүд маань 7 хоногийн хөтөлбөрөө Salies du Salad амжилттай дуусгаад Парис хотод хүрэлцэн ирлээ. Хүүхдүүдийг маань Монгол Улсаас Франц улсад суугаа элчин сайд У.Нямхүү гуай , ЭСЯ-ны зөвлөх С.Уянга, 3 дугаар нарийн бичгийн дарга Т.Баяржаргал нар тосч Элчин сайдын яаман дээрээ Хүүхдийн баярын ширээнд урьж тэдэнтэй Францад төрсөн сэтгэгдэл, тэнд сурсан болоод сонирхсон, очоод хэрэгжүүлэхийг зорьж байгаа зүйлс, өөрсдийнх нь хүсэл мөрөөдлийн талаар халуун дотно ярилцсан.

Улс орнуудад Монгол улсаа төлөөлөн суудаг Элчин сайдын яам ямар үүрэгтэй бас ард иргэдийнх дунд соёл, боловсрол, хамтын ажиллагааг хэрхэн дэмжиж ажилладаг тухай танилцуулж өглөө.

Удаан жилийн хүсэл, мөрөөдөл төлөвлөгөөний нэг хэсэг ард түмнүүдийн харилцаа хамтын ажиллагааг дэмжиж сайхан ажлыг бодит ажил болгон өндөр хөгжилтэй, арвин соёлтой Франц улстай өөрийн биеэр танилцах сайхан боломжийг аймгийнхаа хүүхдүүд олгосон Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж болон түүний баг хамт олонд талархал илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ.

Говийн #Хүүхдүүдэд хэзээ ч мартахааргүй хүүхдийн баярын бэлэг барьсан эрхэм Элчин сайдад талархал илэрхийлье.

Гайхамшигт аялал үргэлжилсээр…

Өнөөдөр тэд дэлхийд алдартай Луврын музейтэй танилцах болно.

/эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ/

Холбоотой мэдээ