СЭЛЭНГЭ АЙМАГТ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2022-06-02 39 0

Сэлэнгэ аймагт энэ сарын 03-05-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад зориулсан “Удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежмент” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар Гамшгаас хамгаалах менежмент, ослын үеийн удирдлагын системийн тухай ойлголт, Гамшгийн үеийн мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, Хохирол хэрэгцээний эрсдэлийн үнэлгээ, Мал, амьтны гоц халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээлэл, Эрсдэлийн мэдээлэл харилцаа, холбоо, Монгол орны газар хөдлөлтийн төлөв байдал, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах арга хэмжээ зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Сургалтад Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын дарга нар оролцож байна.

Түүнчлэн 17 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн цахимаар оролцож байна.

/эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ОБГ/

Холбоотой мэдээ