ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

2022-05-30 34 0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буйтай холбоотойгоор Өмнөговь аймгийн МХГ-аас хоол, хүнсний гаралтай хордлого халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний дэлгүүр, ресторан, хоолны газар, кофе шоп, бялуу бялуун бүтээгдэхүүний цех, гурил гурилан бүтээгдэхүүний цехүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт хийж, эрүүл зүйн нян судлалын арчдас авч лабораторийн шинжилгээнд хамруулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулан, зөвлөгөө зөвлөмж өгч ажиллаж байна.

Иргэн та хаяг шошго нь бүрэн, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай хүнс сонгон хэрэглэж, өөрийн бол бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг хамгаалаарай.

Холбоотой мэдээ