ХАРААНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ДУУТ ГЭРЛЭН ДОХИОГ  ХӨДӨЛГӨӨН ИХТЭЙ ДӨРВӨН УУЛЗВАРТ СУУРИЛУУЛЛАА

2022-05-30 14 0

Өвөрхангай аймгийн Хараагүйчүүдийн холбооны санал хүсэлтийн дагуу харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дуут гэрлэн дохиог Арвайхээр хотын замын хөдөлгөөн ихтэй дөрвөн уулзварт суурилууллаа.

Аймгийн хэмжээнд харааны бэрхшээлтэй 400 гаруй иргэн байдгаас Арвайхээрт 130 орчим иргэн амьдарч байна. Эдгээр иргэд маань замаар нэвтрэн гарахдаа гэрлэн дохио харахгүйгээс болж хөдөлгөөнд саад учруулах, өөрсдөө гэмтэж бэртэх асуудал гардаг учраас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлэн 14 дуут гэрлэн дохиог суурилуулж байгаа юм.

Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих орчны хүртээмжийг сайжруулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй бага насны хүүхдүүд, ахмад настнуудад замаар аюулгүй нэвтрэн гарахад нь тус дэм болно.

Цаашид бүх уулзварт уг төхөөрөмжийг суурилуулах бөгөөд дуут дохиогоор мэдээлэл өгөхөөс гадна яриагаар сэрэмжлүүлэх хувилбар байгааг гүйцэтгэгч компанийхан хэлж байна.с

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

Холбоотой мэдээ