ОХУ-ААС ОРЖ ИРСЭН ТҮЙМРИЙН ГОЛОМТЫГ БҮРЭН УНТРААЛАА

2022-05-30 41 0

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү орж ирсэн ойн түймрийг 05.27-ны 18:16 цагт цурамд оруулж, 05.29-ний 21:37 цагт бүрэн унтраажээ.

Түймрийн голомтод ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажилласан байна.

Түүнчлэн Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг ойн түймрийг агаараас тандах, түймрийн зураглал гаргах, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр энэ сарын 26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 27-ны 13:00 цаг хүртэл нийт 9 удаагийн нислэг үйлджээ.

Ойн түймрийн дуудлага 05 дугаар сарын 25-ны 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид, 2022.05.26-ны өглөө ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан алба хаагч түймрийн голомт руу ниссэн билээ. Улмаар Төв аймгийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид очиж, хүч нэмэгдүүлэн ажиллсан байна.

Холбоотой мэдээ