НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГА ДАРХАН, ХӨВСГӨЛ ЗЭРЭГ АЙМГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ

2022-05-30 68 0

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Орхон аймагт зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлт, хот” чуулганы үеэр гадаад хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт хийлээ.

Тухайлбал, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 15 дугаар бага хуралд оролцоход дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд, уг конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах болсон. Энэхүү олон улсын арга хэмжээг Монгол Улс зохион байгуулсанаар Монгол орны биологийн олон янз байдал, цөлжилт газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт болон ногоон хөгжлийн талаар олон улсад танилцуулах маш чухал боломж гэдгийг онцлов. Түүнчлэн зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсны дараа дипломат корпусыг урин танилцуулга хийж, санал солилцох болно

Түүнчлэн Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймгуудад НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг танилцуулан, дээрх аймгуудтай бүс нутгийн онцлогт тохирсон бизнесийг дэмжиж, хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Түүнээс гадна тус уулзалтад Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал оролцож, санал солилцсон юм. Тэрбээр хэлэхдээ Дархан-Уул аймаг нь дотооддоо төмс хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах чиглэлээр хамтарч ажиллах санал тавьж, дэмжлэг хүссэн юм.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан, Аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах, жуулчны баазуудаа гадаад орчинд сурталчлах, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, худалдааны сүлжээ, сувгийг өргөтгөж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд санал тавьж, талууд хамтарч ажиллах үр дүнд хүрлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Холбоотой мэдээ