МАЛЫН ҮНДЭСНИЙ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНГИЙН НЭВТРҮҮЛЭЛТИЙГ ЗҮҮН БҮСИЙН АЙМГУУДАД ХИЙЛЭЭ

2022-05-30 42 0

Цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн урсгалыг нэгтгэх зорилтын хүрээнд хийж буй малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, түүний дэд сангуудын нэвтрүүлэлтийн ажлыг үе шаттай зохион байгуулж байна. 

Малын генетик нөөцийн тухай хууль, Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахаар хийж буй уг ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын STREAM төсөлтэй хамтран 2022 оны 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Чингис хотод “Зүүн бүсийн аймгуудын малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, түүний дэд сангуудын нэвтрүүлэлт”-ийг зохион байгуулав. 

Нэвтрүүлэлтийн зорилго нь Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг хийх, чадавхижуулах, мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хийх, нэгжийн ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгэхэд оршино. 

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Хөдөө аж ахуйн тасаг болон Малын үржүүлэг технологийн ажил, үйлчилгээний нэгжүүдийн мэргэжилтнүүд оролцсон. Уг ажил нь малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлтийг хийх, чадавхжих, мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хийх, нэгжийн ажил, үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгэхэд чиглэгдэж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Холбоотой мэдээ